Хөвсгөлд гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна
2020-09-06 14:20:10, 1493

 Хөвсгөл аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөрөн суманд 10, Ханх 4, Галт 2, Цэцэрлэгт 1, Түнэлд 1, Арбулагт 1, Жаргалант  1, Тариаланд 1 иргэн тус тус тусгаарлалтад байгаа гэнэ. Томуу томуу төст өвчний өвчлөл амбулаторийн үзлэгт 1,7-2,3 хувийн хооронд байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг  орон нутгийн хэвлэл мэдээллээр тогтмол  өгч ажиллаж  байгаа ажээ.

Б.Ганаа


Хөвсгөлд гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-06 15:34:48
    ?????: Аймагт тусгаарлах ч гэждээ халуун усанд ороод энэ тэрүүгээр тэнээд л явж бдаг юм бсан