Хөвсгөл аймагт 26 иргэн гэрийн тусгаарлалтад ажиглагдаж байна
2020-06-09 01:17:11, 2073

 Хөсвгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 иргэн гэрийн тусгаарлалтад ажиглагдаж байна гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын дарга М.Үүрийн баяр мэдээллээ. Тус аймгийн Ханх болон Мөрөн сумын харьяат 14 иргэн ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирж Эрдэнэт хотод 21 хоног тусгаарлагдсан байна. Тус иргэдийн 21 хоногийн хугацаа хугацаа дууссан учраас өнгөрсөн баасан гарагт аймгийн Шуурхай штабаас ажлын хэсэг гарч аймагтаа татан авч гэрийн тусгаарлалтад 14 хоног ажиглах гэнэ. Мөн хөл хорионы хугацаанд Хөвсгөл аймгийн харъяат гаднаас ирсэн нийт 680 иргэн  Сэлэнгэ, Төв, Дархан, Улаанбаатар хотуудад тусгаарлагдаж байгаад хяналтын хугацаа дууссан тул аймагтаа ирсэн байна.  Коронавирүсний халдвар нэмэгдсээр байгаа тул иргэдийн амны хаалтаа тогтмол зүүж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын дарга М.Үүрийн баяр анхааруулж байлаа.

Б.Ганаа

 



Хөвсгөл аймагт 26 иргэн гэрийн тусгаарлалтад ажиглагдаж байна