Орхон аймагт тусгаарлалтад байгаа хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ
2020-05-18 12:37:56, 902

“Орхон аймагт тусгаарлалтад байсан 119 иргэнээс хоёрынх нь шинжилгээний хариу эерэг буюу “Ковид19”-ийн халдвартай гарлаа” гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхцэцэг  аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр мэдээллээ.  

Энэ сарын 14, 15-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас дамжин ирсэн оюутнуудыг Орхон аймгийн дөрвөн газарт тусгаарлаад байгаа юм. Дээрх хоёр иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлнэ.   

Б.Оюун-Эрдэнэ 



Орхон аймагт тусгаарлалтад байгаа хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0