Хөвсгөлд тусгаарласан иргэн халдвартай иргэнтэй нэг онгоцоор ирээгүй нь тогтоогджээ
2020-03-10 15:33:21, 4278

 Хөвсгөл аймагт халдвартай тохиолдолтой Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн байж болзошгүй 2 тохиолдлыг Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан.

Гэвч уг сэжигтэй гэж үзсэн иргэн нь халдвартай иргэнтэй нэг онгоцоор ирээгүй болох нь хууль хяналтын байгууллагын судалгаагаар тогтоогдсон байна.

Цаашид тусгаарлагдсан иргэнийг хэрхэн хаана байлгах асуудлыг аймгийн Шуурхай штаб хуралдаж зохих арга хэмжээ авч ажиллана. Иймээс иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буруу ташаа, эх сурвалжгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байхыг  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байлаа.

Б.Ганаа




Хөвсгөлд тусгаарласан иргэн халдвартай иргэнтэй нэг онгоцоор ирээгүй нь тогтоогджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-11 10:10:31
    Galtsarnai: Ashgvi de, muu bvhen holuur baig ee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-10 23:47:07
    Зочин: Тийм байлгүй дэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-10 23:07:42
    Зочин: Ок ок