Хөвсгөл аймагт 165 иргэн сум болон өрхийн эмнэлгийн хяналтад байна
2020-03-02 22:08:54, 913

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 165 иргэн сум болон өрхийн эмнэлгийн хяналтад байна.

Одоогийн байдлаар дээрх иргэдээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын М.Үүрийнбаяр Онцгой комиссын  15-р хуралдаан дээр мэдээллээ. Аймгийн Онцгой комиссын  шийдвэрээр орон нутгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, бэлтгэл байдлыг хангуулах, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

Мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Ахмад настны сувиллыг шаардлагатай үед иргэдийг тусгаарлахаар бэлэн байдлыг хангуулсан байна.

Б.Туяа 



Хөвсгөл аймагт 165 иргэн сум болон өрхийн эмнэлгийн хяналтад байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0