Энэ сарын 30 хүртэл архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглов
2020-03-02 17:58:42, 1879

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаанаар аймгийн хэмжээнд энэ  сарын 30-ны өдрийг дуустал архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг бүрэн хориглолоо.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс Шуурхай албыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сард Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр зэрэг тэмдэглэлт баярууд болдог учраас иргэд олноор цуглах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэл үүсч болзошгүй учраас аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглов.

Тус аймагт архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтээ аймгийн Онцгой комиссын даргад ирүүлсэн байна. Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид архи худалдаалан борлуулж ашиг орлого олохоос илүү үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ашиг орлого олох нь чухал байна. Гэр бүл үр хүүхдэдээ архи уугаад янз бүрийн зан авир гаргаж байгаа олон мэдээлэл, судалгаа байна гэдгийг онцолж байлаа.

Б.Ганаа



Энэ сарын 30 хүртэл архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-04 01:44:25
    Зочин: Zow zow demjij bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-03 14:08:09
    Зочин: Энэ шийдвэр зөв гэж бодож байна бизнес эрхлэгчид заавал архиар орлогоо нэмэгдүүлэх гэж юу байхав бусад хүнс бараагаар хэрэгцээгээ хангаж болох л байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-03 10:04:26
    Зочин: Delgvvrn kamerg shalgaj arxi zarsan bwal torgox arga xemjee awaasai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-03 00:52:44
    Зочин: ZUW ZUW AMJILT
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 23:17:36
    Зочин: gaduur delguuruudeer arhi asuusan zaraach gej guisan ulsuud mer ser haragdsan. delguurtee haynaltaa sain tavih n ur dund hurne.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 20:51:35
    Зочин: Болж байна тэгмээр юм даа дэмжиж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 20:36:06
    shydrag hun : mash zuw shiidwer garagjee hylgaigaar zarhiig buren haah heregtei tom jijig gelguu buh delguuriin arhiig ni toolj bituumjleh heregtei shuu tehguu bol hylgaigaar zarna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 20:26:06
    Зочин: Дэмжиж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 20:07:36
    Зочин: Mash zuw shiidwer bn nuutsaar arhi zarj bgaa delgvvrvvded hatuu shiitgel inogduulah hrgt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 20:04:52
    D Anhjargal: mash zow shiidwer gargalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-02 18:41:24
    Otgoo: Zow zvitei ajil bn xaanach yawsn ergvvl zondoo bn xyanalt sain bn .arxig bvr xoriglox n zvite.xaana l xarna arxi uusan xvn xaragdaad bdg.tiim zvil xarin xaragdaxgvi bn shvv.arxi zarj bga delgvvrvvded tom xariutslaga tootsoj xatuu arga xemjee aw.ingej bjl manai aimag saxilga battai bolno.amjilt xvsi