Эрүүл мэндийн газарт 30 литр гар ариутгагч хандивлав
2020-02-19 22:35:16, 905

 Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт тус  аймгийн  Нахиа импекс  компаниас  30 литр гар ариутгагч гель санитол хандивлалаа.

Шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чин сэтгэлийн хандив өргөсөн Нахиа импекс компаний хамт олонд эрүүл мэндийн салбарын өмнөөс талархал илэрхийлье гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр хэлж байлаа.

Тус аймгийн хэмжээнд гар ариутгагч сүүлийн үед хомсдсон байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас Нахиа импекс  компаниас  өгсөн гар ариутгагчаас Бүрэнтогтох суманд эхний ээлжинд 5 литрийг олгосон бөгөөд цаашид хамгийн их эрэлттэй газруудад өгөх ажээ. 

Б.Ганаа



Эрүүл мэндийн газарт 30 литр гар ариутгагч хандивлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-23 23:01:47
    b.munkherdene: talarhal ilerhiilii