Мөрөн сумын захуудад ариутгал хийхээр үйл ажиллагааг нь 2 хоног түр зогсоов
2020-02-11 16:40:00, 1717
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол  бүртгэгдэж тусгаарласан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон Шинэ мөрөн худалдаа үйлчилгээний төвүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийх зорилгоор үйл ажиллагааг нь хоёр хоног түр зогсоов.  Захууд энэ сарын 11-13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд ариутгал халдваргүйтгэл хийж, хог хаягдлаа цэвэрлэх юм. Мөн иргэд хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байхыг Онцгой комиссын дарга Л.Ганболд анхаарууллаа.
Захууд энэ сарын 13-наас хэвийн ажиллах тул иргэд, олон нийт буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг онцолж байна.
Б.Гантуяа 


Мөрөн сумын захуудад ариутгал хийхээр үйл ажиллагааг нь 2 хоног түр зогсоов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0