Хөвсгөлд 2019 онд хорт хавдрын өвчлөлөөр 309 хүн хяналтад оржээ
2020-02-06 22:32:23, 734
Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд хорт хавдрын хяналтад нийт 703 хүн бүртгэлтэй байгаа нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор өссөн байна. Нийт хяналтад байгаа хүний 178 нь буюу 25,3 хувь нь элэгний, 128 хүн буюу 18,2 хувь нь умайн хүзүүний, 80 хүн буюу 11,4 хувь нь ходоодны, 41 хүн бөөрний, 40 хүн хөхний хорт хавдартай судалгаа гарчээ. Хорт хавдрын өвчлөлөөр 2019 онд 309 хүн хяналтад орсон нь өмнөх оноос 40 тохиолдлоор өссөн байна. Иймээс иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд орох шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргал онцолж байлаа. 
Б.Туяа 


Хөвсгөлд 2019 онд хорт хавдрын өвчлөлөөр 309 хүн хяналтад оржээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0