Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна
2019-12-13 13:27:02, 1440

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3-р багийн эмч Х.Ганчимэг орон нутагтаа тав дахь жилдээ ажиллаж байна. Тус сумын нутагт хамгийн их цас унадаг бөгөөд энэ жилийн хувьд 3,4-р баг хамгийн их цастай байна. Түүний хариуцдаг 3-р баг 168 өрхтэй 585 хүн амтай. Цас их орсон учраас унаа очих боломжгүй тул мориор явж иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна.Тухайлбал Цэцэрлэг сумын Бүст нуурын эхэнд өвөлжиж буй малчдад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхийн тулд 40-60 см хунгарласан цастай 60 км газрыг мориор туулж очиж ахмад настан, бага насны хүүхдээ эргэсэн байна. Х.Ганчимэг “Багийн эмчийн ажил өвлийн улиралд их хүнд. Өөрийн гэсэн унаагүй, цас их орсон зам даваа хаагдсан үед мориор, явганаар явах үе ч бий.

Гэхдээ би тангараг өргөсөн эмч учраас ард олныхоо төлөө бүх бололцоогоо дайчлан цаг алдалгүй очиж ажиллахыг хичээж явна. Цаашид мэргэжлээ дээшлүүлэн сурч улам их зүйлийг мэдэж сайн эмч болохыг зорьж байна” гэдгийг хэлж байлаа. Тэрбээр Өвөрмонголын Ордос хотод 2014 уламжлалт анагаах ухааны бага эмч мэргэжлээр төгссөнөөс хойш багийн эмчээр 5 дахь жилдээ ажилаж байгаа бөгөөд нөхөр охины хамт амьдардаг ажээ.

Б.Ганаа



Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0