Антибиотикийг дураараа биш жороор хэрэглэхийг уриалав
2019-11-11 20:11:18, 515
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Антибиотикийн зохистой хэрэглээ, тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалт нь нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд салбар дундын хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тус сургалтаар “Антибиотикийг дураараа биш жороороо хэрэглэх” уриалга гаргав. “Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр уг эмэнд тэсвэртэй “супер бичил биетнүүд” бий болж дараагийн удаа антибиотик хэрэглэхэд эмчилгээ ямар ч үр дүнгүй болох аюултай. Тиймээс антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байгаа юм. Цаашид Хөвсгөл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангууд антибиотикийг жороор олгодог болох хэрэгтэй байна” гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэлж байлаа.
 Б.Туяа 


Антибиотикийг дураараа биш жороор хэрэглэхийг уриалав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0