Томуугийн өвчлөл хөдөө орон нутагт их байна
2019-10-30 14:03:43, 362
 Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 1 хувиар нэмэгдсэн бөгөөд хөдөө орон нутагт өвчлөл их байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 6858 хүн үйлчлүүлсний 322 буюу 4,7 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Харин хөдөө орон нутгаас Бүрэнтогтох, Жаргалант, Их-уул, Рашаант, Ханх суманд  томуу томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь 10-аас дээш, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Томуугийн өвчлөлийн ихэнх нь бага насны хүүхдүүд бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 70,5 хувийг 4 хүртэлх, үүнээс 41,1 хувь нь 0-11 сартай хүүхэд байгаа учраас шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, амин дэмтэй хоол хүнс өгч байхыг Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан зөвлөж байлаа.
Б.Туяа 


Томуугийн өвчлөл хөдөө орон нутагт их байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0