Хөвсгөлд томуугийн эсрэг вакциныг хийж эхэллээ
2019-10-16 14:29:10, 914
Хөвсгөл аймагт улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвөөр хийж эхэллээ. Тус аймагт нийт 1300 хүн/тун вакцин ирснээс 800 хүн/тун нь эмнэлгийн ажилчдад, 500 хүн/тунг архаг хууч өвчтэй, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадуудад үнэ төлбөргүй  хийх гэнэ. Харин бусад хүмүүс сайн дураараа 15000 төгрөгөөр вакцин хийлгэж болно. Томуугийн вакциныг 6 сартайгаас дээш насны хүүхдүүдэд хийлгэж болох аж. Харин өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлагад орсон аль нэг бодист мэдрэг, өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан, халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй, товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй бол вакцин хийлгэх шаардлагагүй гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.Гэрэлтуяа анхаарууллаа.
Б.Амирлан 


Хөвсгөлд томуугийн эсрэг вакциныг хийж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0