Хөвсгөлд амиа хорлох тохиолдол улсын дунджаас өндөр байна
2019-10-10 21:28:36, 1550
 Ѳнѳѳдѳр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн ѳдѳр. Хѳвсгѳл аймагт амиа хорлох тохиолдол улсын дунджаас ѳндѳр байна гэдгийг аймгийн ЭМГ-ын халдварт бус ѳвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргал, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэциийн эмгэг судлаач эмч П.Мѳнхжаргал нар мэдээллээ.  Тус аймагт амиа хорлох тохиолдол сүүлийн жилүүдэд өсч байгаа гэнэ. Үүнд хүргэж буй гол хүчин зүйлс гэр бүлээс шалтгаалж байна. Ялангуяа залуу хосууд бие биенээ сонсохгүй, тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцаж шийдвэрлээгүйн улмаас амиа хорлоход хүрдэг гэнэ. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завддаг аж. Хөвсгөл аймагт өнгөрсөн онд амиа хорлолтын 37, амиа хорлохыг завдсан 13 тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар амиа хорлосон 19, амиа хорлохыг завдсан 20 тохиолдол бүртгэгджээ. Цаашид амиа хорлохоос урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих боловсрол олгох, зөн зан үйл эрхэмлэхийг уриалан нийгмийн олон салбар, түүний дотор эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, шударга ёс, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг эмч нар онцолж байлаа.
Б.Ганаа


Хөвсгөлд амиа хорлох тохиолдол улсын дунджаас өндөр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-10-11 09:23:58
    ??????: Гэр бүл судлаач, сэтгэл зүйч нарыг төрөөс бодлогоор дэмжиж ялангуяа залуучууд, залуу гэр бүлийг сургалтанд хамруулах гэх мэт нийгмийн ажил зохион байгуулбал зүйтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-10-10 22:41:33
    ?????: Аймгийн удирдлагуудаас болж байнаа, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож бна.Гадаадад татвар төлөгчдийн мөнгөөр жилийн 4 улиралд зугаалаад өнгөрөөж бна.