Хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргажээ
2019-11-20 10:38:00, 643
Хөвсгөл аймагт хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргаж Монгол Улсад 3 жил орохыг хориглон хар тамга дарсан гэдгийг Гадаадын иргэн харъяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Д.Баасандулам мэдээллээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн төв болон 7 суманд  гадаадын 7 орны 44 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Гадаадын иргэдийн дотор Америкийн 26, Бельгийн вант улсын 2, Солонгосын 6, Францын 1, БНХАУ-ын 4, Германы 3, харъяалалгүй 1 иргэн байгаа юм байна. Хамгийн ихээр оршин сууж буй америк иргэдийн дотор Энх тайвны корпусын 7 ажилтан бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид болон хувийн хэргээр гэр бүлээрээ оршин сууж байгаа гэнэ. Мөн энэ онд БНХАУ-ын 20 орчим иргэн Хөвсгөл аймагт хөдөлмөрлөх эрхийн визээр ирж ажиллаад буцсан бөгөөд тус аймагт ирж буй гадаадын иргэдэд Гадаадын иргэн харъяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа 


Хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-20 11:13:59
    ???????????: ******** hvmvs ene toonoos ch ih bgaa bhaa. shalgalt ochinguut zarm hvmeesee nuuchihdag yumdaa