Хөвсгөлийн 10 суманд хүрэн баавгай тархсан судалгаа гарчээ
2019-10-22 23:48:45, 2352
 Хөвсгөл аймагт ой, тайга их учраас ойн хүрэн баавгай тус аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт тархан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.  Сүүлийн үед зарим аймагт ойн хүрэн баавгай уулнаас бууж ирэх явдал гарч байгаа учраас иргэд олон нийтийг самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, ан гөрөө хийх, алдуул мал хайх зорилгоор ууланд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ. Хөвсгөл аймаг 2017 оноос нэн ховор, ховор амьтны тархац нөөцийг тогтоох амьдрах орчинд үнэлгээ өгөх ажлыг жил бүр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөв батлуулан хийж байна. 2017 онд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумын нэн ховор, ховор амьтны судалгааг Аргаль агнуур судлалын төв төрийн бус байгууллагаар  хийлгэхэд тус сумдын 1248,2 км2 талбайд 600 орчим хүрэн баавгай байна гэж тогтоосон байна.
 
 Б.Ганаа


Хөвсгөлийн 10 суманд хүрэн баавгай тархсан судалгаа гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0