Мөрөн сумыг бүрэн камержуулав
2019-10-22 18:14:05, 698
 Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай бүх цэгийг бүрэн камержуулжээ. Тус сумын хэмжээнд 150 орчим хяналтын камерыг суурилуулснаас  хамгийн сүүлийн үеийн 360 градус эргэдэг 40 камерыг 14 цэгт суурилуулж өнгөрсөн 9 сард ашиглалтад оруулсан байна. Хяналтын камерын тусламжтайгаар гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлж байгаа төдийгүй иргэд автомашинд орхиж гээдүүлсэн зүйлээ ч олж авдаг болжээ. Хамгийн гол нь хэрэг зөрчил гарсан, автомашинд эд зүйлсээ орхиж гээсэн тохиолдолд шуурхай цаг алдалгүй тухайн үед нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэнэ. Мөн тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг камераар хянаж зөрчил гаргах бүрт бүртгэл хийж зохих хариуцлагыг хүлээлгэж байгаа ажээ.
 
 Б.Ганаа
 
 


Мөрөн сумыг бүрэн камержуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0