Хаврын ядаргаа, амин дэмийн дутагдлаас хэрхэн, яаж гарах вэ ?
2019-03-14 23:21:08, 660
 
Хvйтний ам цаашилж хөхvvрийн ам наашлан хаврын урь ороход "Өвөл ханиад хvрээгvй юм сан. Харин сая хvрчихлээ" гэх яриа энэ vед дуулдаж эхэлдэг. Нар салхи, эрvvл агаар, хөдөлгөөн дутмаг өвөлжсөн бидний бие ядмаг, сул дорой болохыг хаврын ядаргаа гэж нэрлэж заншжээ. Энэ vед хvний дархлалын систем суларч өвчинд өртөмтгий болохоос гадна цусны эргэлт муудаж зvрхний vйл ажиллагаа хямралд ордог. Хаврын улиралд эмнэлэгт хэвтэх хvмvvсийн тоо мэдэгдэхvйц олширдог.
 
ХАВРЫН ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ?
 
Орон гэрт өвлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагvй болдог. Vvний нэгэн адил хvний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны vлдэгдэл, хотын болон ажлын өрөөний бохир агаар гээд олон зvйлээс болж бохирддог. Тийм ч учраас монголчууд бид хавар эхлэнгvvт хөнгөн хоолонд шилжиж идээ цагаа элбэгших vеэс намрын сэрvv ортол мах идэлгvй зөвхөн цагаан идээ идэж, айраг ууж бие махбодио цэвэршvvлдэг заншилтай байжээ. Харин одоо жилийн 4 улиралд махтай хоол байнга иддэг бид яавал өөрийгөө эрvvлжvvлж сэтгэл өөдрөг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?
 
ШИНГЭЦ САЙТАЙ ХӨНГӨН хоол идэх Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хvн хаврын ядаргаанд ордоггvй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бvхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бvрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементvvдийг нөөцлөх, эс шинээр бvрэлдvvлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон vvргийг гvйцэтгэдэг.
 
Хvрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хvнд металл, химийн бодис, мөн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргvйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтладан нарийн гэдэс рvv юvлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний vйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Vvнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол тvvхийгээр нь идэх ашигтай байдаг.
 
Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргvйжvvлэх vйлчилгээ нь гайхалтай байдаг. Vvнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн, цайвар ногоон өнгөтэй байхад нь тvvж нарийхан хэрчин салатанд нэмж болно.
Б.Амирлан 


Хаврын ядаргаа, амин дэмийн дутагдлаас хэрхэн, яаж гарах вэ ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0