Аврагчид шуурхай ажиллаж 3 настай охиныг эсэн мэнд олжээ
2019-03-12 14:02:59, 859
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн ”Зүүн сайрын-Ам” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 43 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 14 км-т тус аймгийн Галт сумын харьяат Э  3 настай, эмэгтэй/03.11-ний өдрийн 19:30 цагийн орчим хамаатны айл Б-гийн гэрээс сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 22:27 цагт очиж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:50 цагт гэрээсээ баруун зүгт 2 км-т байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Б.Гантуяа 
 


Аврагчид шуурхай ажиллаж 3 настай охиныг эсэн мэнд олжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-12 19:32:54
    Зочин: