Өсвөр үеийнхэн нэрлэсэн жилийн арга хэмжээнд оролцов
2019-03-12 13:07:16, 636

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтэнд тус аймгийн хүүхдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэн  бөмбөртэй жагсаж “Инээмсэглэл-эерэг хандлага”, “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон ажиллаж байгаад талархал илэрхийлж байлаа.

Мөн хүүхэд бүр  өрх гэртээ аз жаргалтай амьдарья, хүүхэд хамгаалал нь  бид нарын үндсэн эрхийн нэг нь, “Инээмсэглэл-эерэг хандлага”,  Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжихэд бүгдээрээ нэгдэцгээе уриаг хэлж урлагийн  тоглолт  үзүүлэв.

Энэ үеэр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч А.Ундармаа аймгийн хүүхэд өсвөр үеийнхнийг төлөөлөн  үг хэлэв. Тэрбээр Хүүхэд өсвөр үеийнхэн харьцангуй эрүүл боловч бие махбодь сэтгэлзүйн өсөлт хөгжилт, нийгмийн харилцааны өөрчлөлтүүдтэй уялдан тулгамдсан олон асуудалд өртөж байдаг. Иймээс бидэнд хамгаалал, дэмжлэг, зөвлөгөө авах гэх мэт олон хэрэгцээ шаардагдсаар байна.  Бидний асуудлыг ойлгож  “Хүүхэд хамгаалал-өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж  үйл ажиллагааг эхлүүлж байгаад талархаж аймгийн хэмжээний хүүхэд өсвөр үеийнхний өмнөөс амжилт хүсч хамтран оролцохоо илэрхийлж байлаа.

Б.Гантуяа 



Өсвөр үеийнхэн нэрлэсэн жилийн арга хэмжээнд оролцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0