Мөс цөмөрсөний улмаас 3 иргэн Хөвсгөл нуурт амь насаа алджээ
2019-03-10 16:43:27, 1383
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон багийн Ар хилт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт  58 км-т Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат 3 иргэн өчигдөр мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алджээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч өчигдөр очсон бөгөөд осол болсон газар давхар мөстсөн, нар шингэсэн тул аврах ажиллагааг өнөөдөр өглөөний 08 цаг 20 минутад эхлүүлж 3 иргэний цогцсыг гарган авсан байна. Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Одоогоор осол болсон газрын мөсийг 20 метр гудамжилж автомашиныг гаргахаар ажиллаж байгаа аж.
Б.Гантуяа 
 


Мөс цөмөрсөний улмаас 3 иргэн Хөвсгөл нуурт амь насаа алджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-10 16:58:30
    Зочин: Hiltiin haralj buyu holdoggui gazar baidag terluu ywaad orson bna shono bitgii ywaad baigaache