Хөвсгөлчүүд та бүхнийг “Болор цом”-ын эзэн авьяаслаг найрагч Б.Мягмаржавт туслахыг уриалж байна
2018-11-14 15:47:29, 767
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул “Болор цом” наадмын 2015 оны эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржавт зориулсан “Ээжийн цэнхэр нутаг” уран бүтээлийн хандивын тоглолт өнөөдөр Ub palace -ийн концертийн их танхимд болно.
Тэрээр хүнд өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэх нэн шаардлагатай болсон тул тоглолтыг “Хөвсгөл нэг үе” клуб Рэнчинлхүмбэ сумын нутгийн өвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Утга зохиолын хүрээнийхэн дундаа “Дархад Мийгаа” хэмээн нэрлэгдсэн түүний шүлгүүдээс Хөвсгөлийн зэрлэг жимс, уулсын хөг аялгуу үнэртдэг гэж үзэг нэгт нөхөд нь хэлдэг.
Хандивын тоглолтонд  түүний уран бүтээлүүд эгшиглэхээс гадна тоглолтод МУГЖ Ө.Уянга, С.Батсүх болон хоймор нутгаас төрөн гарч буй уран бүтээлчид ая дуугаа өргөж Монголын утга зохиолд “90-ээд оныхон” хэмээн өөрсдийгөө дархалж чадсан түүний үеийнхэн болох Төрийн шагналт Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан тэргүүтэй яруу найрагчид оролцох ажээ.
Та бүхэн яруу найрагчийн эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл ХААН банкны 5020 52 1058 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөх, 8811-7357, 9991-9021, 8871-5199 дугаарын утсаар холбогдон тоглолтынх нь билетийг захиалан авах боломжтой юм. Сайхан сэтгэл Хөвсгөлчүүд та бүхнийг авьяаслаг хүүдээ халуун сэтгэл гарган хандиваа өргөн туслахыг Рэнчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч О.Бадраа уриалж байлаа
Б.Гантуяа 
 


Хөвсгөлчүүд та бүхнийг “Болор цом”-ын эзэн авьяаслаг найрагч Б.Мягмаржавт туслахыг уриалж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-01-20 15:34:06
    ???: юу ч хийхгүй юм муусайн юмнууд замын үүд яагаад хөгжихгүй байгаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-01-20 09:23:55
    ??????: Хоосон толгойтой гахай