Онгон дагшин Дархад нутгаараа бахархав
2018-11-12 12:27:42, 649
Хөвсгөл аймгийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Монголын их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол бахархалын өдрийг тохиолдуулан Улаан-Уул сумын төрийн албан хаагчдад "Дархад нутгийн бахархал" сэдэвт лекц сонордуулжээ.
Энэ үеэр Хөвсгөл нуураас хойших Хорьдол Сарьдагийн нуруу, Дэлгэрхаан уул, Өлийн халзан даваа зэрэг дархадын хотгорт байдаг  гайхамшигт онгон дагшин газар нутгийн тухай танилцуулж  бахархах учиртайг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байв.
Мөн хэдэн жилийн өмнө гучаадхан толгой үлдэж устах аюулд тулаад байсан аргал хонь эдүгээ өсөн үржиж 100 гаруй толгойд хүрсэн, Алтанхундага гэдэг зүрхэнд маш сайн зүрхний хаан гэж нэрлэдэг ургамал зөвхөн Улаан-Уул сумын нутагт л ургадаг учраас бахархан хайрлан хамгаалахыг уриалж байлаа.
 
Б.Гантуяа
 


Онгон дагшин Дархад нутгаараа бахархав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0