БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна
2018-11-07 11:54:32, 582
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М, иргэн Г хоёр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 10 алба хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 4 ажилтан, ар гэрийн Хятад улсын 7 иргэн, нийт 48 хүн, 7 автомашин, 13 морьтойгоор, 4 бүлэгт хуваагдан автомашинаар, явганаар,машинтайгаар, мориор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн эрэн хайх ажиллагаатай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2, Үндэсний аврах бригадын 4 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлдэж газар дээр нь танилцах ажээ.
 


БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0