Хүннү Эйр компани өвлийн нислэг үйлдэж байна
2018-11-06 18:07:10, 727
Хүннү Эйр компани өнгөрсөн бямба гаригаас эхлэн Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатарын чиглэлд өвлийн нислэг үйлдэж эхэллээ.
Тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд авто тээврийн үйлчилгээг сонгосны улмаас өвлийн цагийн агаарын тээврийн үйлчилгээ хэсэг зогссон. Харин өнгөрсөн оноос эхлэн өвлийн нислэгтэй болж Хүннү Эйр компани долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт өвлийн нислэг үйлдэж байна. Тус компанийн онгоц Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатарын чиглэлийн тийз нэг талдаа хямдралтай нь 155,200 бол энгийн нь 206,900 төгрөг гэнэ. Өвлийн нислэг ирэх оны 3 сарын 30 хүртэл үргэлжилнэ. Өвлийн улиралд тогтмол нислэгтэй болсноор яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэд, гадаад дотоодын жуулчдад агаарын тээврээр зорчих таатай боломж бүрдэж байгаа юм.
 
 
 


Хүннү Эйр компани өвлийн нислэг үйлдэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0