"Гэрэлтэй Мөрөн" хөтөлбөр ирэх онд дуусна
2018-11-05 12:52:16, 474
Мөрөн суманд “Гэрэлтэй Мөрөн” хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөр ирэх онд дуусна. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 1,3 тэрбум төгрөгөөр багуудыг гэрэлтэй болгох бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Мөрөн сум 2017 онд 1736 ширхэг гудамж, талбайн гэрэлтүүлэгтэй байсан бол  энэ онд 1650 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж 3386 болжээ. Мөрөн сумын 9 багт гэрэлтүүлэг суурилуулсан бөгөөд үлдсэн 5 багт ирэх онд хийж дууссанаар Мөрөн сумын бүх баг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Мөрөн сумын бүх баг  гэрэлтүүлэгтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд болон хүүхдүүд орой үдшийн цагаар явахдаа айхгүй, аялал жуулчлалын тулгуур төв учраас зорин ирж байгаа гадна дотны иргэдэд таатай орчин бүрдэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.


"Гэрэлтэй Мөрөн" хөтөлбөр ирэх онд дуусна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0