"Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн хувьцаа хамгийн их хувиар өсөв
2018-11-05 12:24:51, 663
Хөрөнгийн биржийн  I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 77,997,280.00 төгрөгийн үнийн дүн бүхий 352,572 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөв.Тодруулбал 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 11.08 хувиар, "Шарын Гол" ХК-ийн SHG хувьцаа 5.21 хувиар  буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" ХК-ийн MNH хувьцаа 14.04 хувиар, "Ремикон" ХК -ийн RMC хувьцаа 12.09 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа. Ингэснээр "TOP 20" индекс 0.09 хувиар өсч, 20612.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,411,756,870,714.86 төгрөг боллоо. 


"Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн хувьцаа хамгийн их хувиар өсөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0