Шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг жагсаалд 300 жолооч автомашинтайгаа оролцов
2018-11-05 12:11:54, 508
Шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг жагсаалд 300 автомашин Төрийн ордон, Сүхбаатарын талбайг тойрон эсэргүүцлээ илэрхийлэв.Иргэн Б.Цэгмидийн жагсаал цуглаан зохион байгуулахаар өгсөн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн засаг дарга хүлээн авч жагсаал цуглаан хийх тухай хуулийг даган мөрдөж, нийтийн хэв журам зөрчих, эмх замбараагүй байдал бий болгох, нийтийн эд хөрөнгөд хохирол учруулах, төрийн байгууллагад дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг хориглож, анх зохион байгуулсан жагсаалын зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг зогсоохыг анхааруулжээ.Жагсаалд оролцогчид автомашин дээрээ “Шатахууны үнийг 1500 төгрөгт тогтоон барь”, “Ард түмний ядуурал – Бензины үнэ нэмэгдсээр” гэх мэт уриа лоозон байрлуулж дуут дохиогоо ажиллуулан эсэргүүцлээ илэрхийлэв.
С.Мөнхбаатар 


Шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг жагсаалд 300 жолооч автомашинтайгаа оролцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0