Мал сүргийн 15,2 хувийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулжээ
2018-10-31 11:28:09, 591
Хөвсгөл аймагт нийт мал сүргийн 15,2 хувийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулжээ. Тус аймагт мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 795,3 мянган толгой мал, амьтан хамруулахаас 755,6 мянган толгой мал амьтан, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2839,8 мянган толгой мал хамруулахаас 3900,0 мянган толгой мал амьтанд тарилга хийж гүйцэтгэл 137 хувьтай байна.  Аймгийн Засаг даргын захирамж шүлхий өвчнөөс эрүүл, тайван статусаа хамгаалах, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалтын бүс тогтоох стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тариалан, Их-уул, Рашаант, Галт, Жаргалант зэрэг 5 сумын 2741 өрхийн 92639 үхэр сүргийг дархлаажуулж 89,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн бруцеллёз өвчний вакцинжуулалтыг  1048868 охин төл малд хийхээр төлөвлөж  ажлын явц  99,4 хувьтай  байгаа ажээ.
 
 
Б.Гантуяа 


Мал сүргийн 15,2 хувийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0