Усан хангамжийг нэмэгдүүлэхээр 17 худаг шинээр гаргажээ
2018-10-26 12:35:42, 554
Хөвсгөл аймагт энэ онд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 худаг шинээр гаргажээ. Улсын төсвийн хөрөнгөөр 5 худаг гаргахаас Галт сумын Хөшөөт, Рашаант сумын Халзан давааны ам, Тосонцэнгэл сумын Халиут, Их-Уул сумын Цагаан зураа зэрэг газарт 4 худаг гаргаж Эрдэнэбулган суманд нэг худаг гаргахаар ажиллаж байна. Харин орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7 худаг гаргахаас Төмөрбулаг сумын сургууль, Рашаант сумын Тариа бригад, Түнэл сумын Нарийн хөндий, Тариалан сумын Алтангадас, Майхан толгойд, Чандмань-Өндөр сумын сургууль зэрэгт 6 худаг шинээр гаргаж одоогоор Мөрөн суманд нэг худаг гаргаж байна. Мөн 2017 оны эцсээр гэрээ хийгдсэн 2 худгийг 2018 онд гарган улсын комисс хүлээн аваад байгаа ажээ.
 
 
Б.Гантуяа  


Усан хангамжийг нэмэгдүүлэхээр 17 худаг шинээр гаргажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0