Эрхэл багийн ахмадууд чийрэгжүүлэх төвтэй боллоо
2018-10-20 16:06:19, 994
Мөрөн сумын Эрхэл 12-р багт Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр “Шинэ өглөө” ахмадын чийрэгжүүлэх төв нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус төвд ахмадууд дасгал хийж, тоглож наадан чөлөөт цагаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн дасгал хөдөлгөөн хийж өв боловсон өнгөрүүлэх боломж бүрдлээ.
Тус аймгийн хэмжээнд энэ оныг “Ахмад настнаа дээдлэх жил” болгон зарласан нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн суманд төдийгүй хөдөө орон нутагт ахмадуудыг чийрэгжүүлэлтийн төв байртай болгох бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсээр байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


Эрхэл багийн ахмадууд чийрэгжүүлэх төвтэй боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0