Рэнчинлхүмбэ сумын Ёлт багт ой хээрийн түймэр гарчээ
2018-10-20 16:04:11, 583
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын  Ёлт багийн “Хорон талын Цагаанчулуутын доод хэсэг” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс урд зүгт 130 км-т өчигдөр  ой, хээрийн түймэр гарчээ. Тус түймрийг унтраахаар  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 мотоцикл, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Намрын улиралд хуурайшилт их салхи шуургатай байдаг учраас иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй  байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Гантуяа 
 


Рэнчинлхүмбэ сумын Ёлт багт ой хээрийн түймэр гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0