Мөрөн сумын 40 мянга дахь иргэн тодорлоо
2018-10-20 15:08:55, 3871
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 40 мянга дахь иргэнээр Мөрөн сумын 7-р багийн иргэн Т.Эрдэнийн 5 дахь хүү Идэртэмүүлэн тодорлоо. Мөрөн сумын 40 мянга  дахь иргэнийг тодруулах сумын Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан журмыг боловсруулан мөрдөж ажилласан байна. Ажлын хэсгийхэн 9 сард төрсөн хүүхдүүдийг цаг минуттай нь бүртгэн авч ажиллажээ.
40 мянга дахь иргэн энэ оны 09 сарын 26 өдөр Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд Т.Эрдэнэ, Ц.Ичинхорлоо нарын 5 дахь хүүхэд нь ажээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөгжил цэцэглэлтийн түүхийг гэрчлэн “40,000 дахь иргэн”-ээр тодорсон Эрдэнэ овогтой Идэртэмүүлэн баяр хүргэж Мөрөн сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Засаг даргын тамгын газар, аймгийн Статистикийн хэлтсээс хүндэтгэл үзүүлж “40,000 дахь иргэн”-ий батламжийг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. 
Б.Гантуяа 
 


Мөрөн сумын 40 мянга дахь иргэн тодорлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-20 19:06:06
    Зочин: Баянмөнх ахаас нь.......эрдэм номтой зөв хүмүүжилтэй хүн болгож өгөөрэй.....Сайхан бүхнийг хүсий.дээ...дүү нартаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-20 19:02:53
    Зочин: Баяр хүргий....дүү нартаа.....эрүүл энх сайхан бүхнийг хүсий....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-20 16:42:29
    tserennadmid: Haluun Bayr hvrgey ee.ervvl enkh az jargalig hvsey