Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс 2018 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцуулж байна
2018-10-16 13:49:23, 819
Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 2177 эх амаржиж, 2177 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 71 тохиолдол буюу 3.4 хувь, төрсөн хүүхэд 68 тохиолдол буюу 3.2 хувиар тус тус өссөн байна.Нас баралтын 592 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 тохиолдол буюу 2.4 хувиар өссөн байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 105 буюу 17.7 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн нас баралтын 94 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны эхний 9 сарын нас баралттай харьцуулахад 4 тохиолдол буюу 4.4 хувиар өссөн, харин хорт хавдарын нас баралт 115 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19 тохиолдол буюу 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 9 сарын байдлаар 37 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 13 тохиолдол буюу 26 хувиар буурсан байна.2018 оны эхний 9 сарын байдлаар 1717 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 626 тохиолдол буюу 57.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 1194 тохиолдол буюу 69.5 хувийг БЗХӨ эзлэж байна.
 Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 639 гэмт хэрэг, 323 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 57 буюу 9.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 45 хүн буюу 12.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 65, бүлэглэн үйлдсэн 23, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 27, эмэгтэй хүн оролцсон 32 тохиолдол бүртгэгдсэн байна.Гэмт хэргийн улмаас хохирсон 502 иргэн байгаа нь 2017 оны мөн үеэс 49 хүн буюу 8.9 хувиар буурсан байна. Гэмт хэргийн хохирогчдын 23 хүн нь нас барж, 153 хүн нь гэмтсэн байна. Нас барсан хүн 2017 оны мөн үед 35 хүн байсан бол энэ жил 12 хүн буюу 34.3 хувь, гэмтсэн хүн 227 хүн байснаас 74 хүнээр буюу 32.6 хувиар тус тус буурсан байна.
2018 оны эхний 9 сарын байдлаар 225 хүн баривчлагдаж, 1046 хүн эрүүлжүүлэгдэн, 11097 хүнд 437960.0 төгрөгний торгууль ноогдуулсан байна.
 
 Нэгдсэн төсөв
2018 оны эхний 9 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 76.7 тэрбум, зарлага 71.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 12.6 хувь, зарлага 16.6 хувиар тус тус өссөн байна. Аймгийн татварын орлого 11.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурсан байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1 тэрбум төгрөг, авлага 5.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 98.1 хувиар, авлага 1.5 дахин өссөн байна.
  Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн газрууд 2018 оны 9 сарын байдлаар 13.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 13.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 44.5 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 60.4 хувиар тус тус өссөн байна.
 
Нийгмийн даатгал
Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 9 дугаар сард 15729.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 577.9 (3.6%) сая төгрөгөөр буурсан байна.
 Хөдөлмөр эрхлэлт 
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 9 сарын эцэст 653 иргэн байгаагийн 371 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 447 иргэн буюу 59.4 хувиар,эмэгтэйчүүд 193 иргэн буюу 65.8 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 57.7 хувийг бүрэн дунд, 21.9 хувийг дипломын болон бакалаврын, 7.4 хувийг суурь, 4.1 хувийг бага, 3.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.5 хувийг тусгай мэргэжлийн дунд болон боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 33.7 хувийг 25-34 насны, 25.7 хувийг 15-24 насны, 22.1 хувийг 35-44 насны, 15.6 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна.  Ажлын байрны захиалга 2018 оны 9 сарын эцсийн байдлаар211 бүртгэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 202 иргэнээс 105 нь эмэгтэй байна.
 Хөдөө аж ахуй
Мал төллөлт, төл бойжилт
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 сард оны эхний төллөх насны 2362142 хээлтэгчийн 74.6 хувь буюу 1763001 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 5.5 хувь буюу 91265 эх малаар илүү байна. Эм хонины 79.6 хувь, эм ямааны 70.8 хувь, ингэний 38.5 хувь, үнээний 64.4хувь, гүүний 64.3хувь төллөжээ.Оны эхний хээлтэгч Цэцэрлэг суманд 94.8 хувь, Алаг-Эрдэнэ 78.9 хувь, Жаргалант суманд 89.2 хувь, Тариалан суманд 85.9 хувь, Цагаан-Уул суманд 93.4 хувь, Тосонцэнгэл суманд 82.6 хувь, Арбулаг суманд 82.1 хувь төллөсөн байна.Гарсан төлийн 98.0 хувь буюу 1728784 төл бойжиж байгаа нь өмнө хоны мөн үеэс 7.1 хувь буюу 114134 төлөөр нэмэгдсэн байна.
Бойжсон төлийг авч үзвэл Баянзүрх суманд 100.0 хувь, Цагаан-Үүр суманд 99.9 хувь, Рэнчинлхүмбэ, Тариалан суманд 99.4 хувь, Мөрөн суманд 99.3 хувь, Эрдэнэбулган суманд 99.1 хувь байна. Том малын зүй бусын хорогдол эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 43367 болж, өмнөх оны мөн үеэс 85475 толгой буюу 66.3 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 3, адуу 1745,үхэр 6431, хонь18524, ямаа16664 толгой байна. 
Нийт хорогдлын 42.8 хувийг хонь, 38.4 хувийг ямаа эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Галт 6463, Тосонцэнгэл 5189, Шинэ-Идэр 4255, Рашаант 3935, Их-Уул 3562, Жаргалант 2901,  Цагаан-Уул 3049, Бүрэнтогтох 3251, Төмөрбулаг 3225 толгой мал тус тус хорогдсон нь ний тхорогдлын 82.6 хувийг эзэлж байна.
 
Газар тариалан 
Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 2018 оны 9 сарын байдлаар үр тариа 16060.0 га-д тариалалт хийснээс 10926.0 га-с 18039.0 тн, улаан буудай 15696.0 га-д тариалалт хийснээс 10775 га-с 17802.0 тн, төмс 291.6 га- д тариалалт хийснээс тариалсан талбайн 87.9 хувь буюу 256.3 га-с 2340.2 тн, хүнсний ногоо 202.7 га-д тариалалт хийснээс тариалсан талбайн 89.6 хувь буюу 181.7 га-с 1471.0 тн ургац тус тус хураан авсан байна.  
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар өвс бэлтгэх албан даалгаврын 51.6 хувь буюу 110923.6 тн өвс, 29.2 хувь буюу 106.7 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 569.8 тн-оор их өвс бэлтгэсэн байна. 
Барилга
 
Хөвсгөл аймагт 2018 оны эхний 9 сард 20974.5 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 33.5 хувь буюу 5266.3 сая төгрөгөөр өссөн байна.Нийт барилга угсралтын ажлын 32.6 хувийг орон сууцны, 13.8 хувийг худалдаа үйлчилгээний, 2.1 хувийг эмнэлэгийн, 32.7 хувийг сургууль соёлын, 2.5 хувийг эрчим хүчний, 5.1 хувийг авто замын, 5.9 хувийг шугам сүлжээний, 1.7 засварын, 3.6 хувийг бусад төрлийн барилгын ажил эзэлж байна.  
 
Тээвэр, холбоо
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тээсэн зорчигчдын тоо 65.0 мянган хүн болж өмнөх оны мөн үеийнхээс 16,0 мянган хүнээр өссөн байна.Нийт зорчигчдын 4.8 хувь нь гадаадын зорчигч байна.
Б.Гантуяа 


Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс 2018 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-09-09 14:43:10
    Зочин: Энэ газар шороогоо хужаа нараар ухуулхаа зогсоогооч ээ арай дэндэж байгаа юм биш үү.Даланжаргалан сум айраг сум бүүр хэцүүдлээ хөдөө явж байхад сэндвичэн барилга барьсан эргэн тойрон битүү нойлын цаас тархсан байх юм байна шүү дээ .Аймгийн засаг дарга мэргэжлийн хяналтын газар.баыгаль орчны байцаагч нар хяналтандаа авах цаг болсон шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-09-09 14:20:05
    Зочин: Одоо энэ уул уурхайгаа зогсоогоочээ соц нийгмийн үед хэдхэн уурхай Монголыг хөгжүүлж авч явсан одоо хаа сайгүй уул уурхай ажиллах юм тэгээд Монгол хөгжихгүй ингэж байхаар бүгдийг нь хааж ирээдүй үр ач нартаа үлдээж Оюу толгой, Таван толгойгоо л ашиглая