Мөрөн суманд түлээний үнэ ханш эрс өсчээ
2018-10-16 12:50:40, 1007
Өдрөөс өдөрт хүйтний хэм нэмэгдэж байгаа энэ үед аж ахуйн нэгж, иргэд өвлийн бэлтгэлээ базаасаар байна. Мөрөн суманд түлээний үнэ ханш эрс өссөн учраас иргэдийн худалдан авалт муу байгааг худалдаачид хэлж байна. Мөрөн суманд портер машин түлээ 250-270 мянган төгрөг, зил-130 машин түлээ 530-570 мянган төгрөг, маяти машинаар ачсан түлээ 600 мянган төгрөгний үнэ ханштай байна.
Түлээний эрхийн бичиг буюу иргэдийн хэлж заншсан гоожингийн үнэ нэмэгдээгүй боловч бензин шатахууны үнэ нэмэгдсэн нь үнэ өсөх шалтгаан болсон гэнэ. Иргэдийн хэрэглээний түлээний үнэ ханш өмнөх жилээс 100-120 мянгаар өссөн байна.
Б.Гантуяа
 


Мөрөн суманд түлээний үнэ ханш эрс өсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-16 21:51:48
    ????? ?????: Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-16 20:38:01
    Зочин: Бензин үнэ нэмэхэд түмний амьдралд яаж нөлөөлж байгааг тод харуулсан жишээ. Энэ байдлыг сонгуулийн үеэр иргэдэд хайртайгаа гайхуулж байж саналыг нь авч төр зайдагнасан мухар толгойтнуудад хүргэмээр.