Сортын наадамд түрүүлсэн шагналын мөнгөөрөө 15 өрхөд түлшний мод бэлэглэв
2018-10-16 11:05:13, 916
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Иргэдийн спортын наадам-2018” тэмцээнд Мөрөн сумаа төлөөлөн оролцсон тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлж цом 900,000 төгрөгөөр шагнуулсан байна.
Тэд тэмцээний шагналын сангийн мөнгө болох 900,000 төгрөгөөр тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй зорилтот бүлгийн Мөрөн сумын 15 өрхийн 76 иргэнд 150 шуудай түлээ, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл авч өгч  бэлэглэлээ.
Ийнхүү тамирчид хөлс, хүч шингэсэн шагналын мөнгөө нийгмийн сайн үйлсэд зориулсанд олон иргэд талархаж буйгаа хэлж байлаа. 
Б.Гантуяа
 


Сортын наадамд түрүүлсэн шагналын мөнгөөрөө 15 өрхөд түлшний мод бэлэглэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0