Арсайн голын үерт урссан иргэд 20 цагийн турш машиныхаа ачаан дээр байжээ
2020-08-31 22:06:08, 2567

 Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын Далайн зах багийн  Арсай  гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 273 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т  тус аймгийн Ринченлхүмбэ сумаас Мөрөн сум руу зорчиж явсан иргэд  автомашинтайгаа үерт урссан байна. Тус иргэд  нь Бүрэнтогтох сумын харьяат бөгөөд  усны төвшин ихэссэн урсгал ширүүн  үерлэсэн  үед гарам алдаж орсон аж. Автомашинд явсан иргэд машиныхаа ачаан дээр гарч 20 цагийн турш хүнд нөхцөлд байсан байна.

Энэ үед Ринченлхүмбэ  сумын  Засаг даргын орлогч Ш.Далайбаяр, Ринченлхүмбэ сумын цагдаа , цагдаагийн дэд ахлагч Д.Алтансүх,  иргэн Н.Батаа  нар үерийн усанд  газ 66 автомашинтай орж урсаж явсан иргэдийн амь насыг аварчээ.

Б.Гантуяа 



Арсайн голын үерт урссан иргэд 20 цагийн турш машиныхаа ачаан дээр байжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-01 18:15:04
    ?????: наадах чинь Арсайгаар Мөрөн явах уу, миний бодлоор байгалийн баялаг хулгайлахаар явсан нөхөд юм биш үүү