85 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна
2020-08-31 14:00:39, 447

Мөрөн суманд өөвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах сумын Засаг даргын 2020 оны 02-р албан даалгаврын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран 85 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамлын их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаах зайлуулах  Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аяныг дөрөв дахь жилдээ зарлалаа. Аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Өнгөрсөн жил зарласан тус аянд Мөрөн сумын зарим иргэд шарилжийг бөөгнүүлэн хатааж малчдад өгсөн нь өвлийг өнтэй давахад тус болсон ажээ.

Б.Ганаа 



85 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0