Мөрөн Эрдэнэтийн чиглэлд дунд оврын автобусаар үйлчилж эхэллээ
2020-07-23 16:21:05, 621

Хөвсгөл аймгийн Мөрөн хот Эрдэнэтийн чиглэлд  өнөөдрөөс эхлэн ББ-ОД ХХК чанар стандартын шаардлага хангасан автобусаар үйлчилж эхэллээ. Тус компани нь зорчигчдын аюулгүй байдал тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн дунд оврын автобус мэргэшсэн жолоочтой бөгөөд өдөр бүр 13 цагаас Эрдэнэтээс Мөрөн, Мөрөнгөөс Эрдэнэт чиглэлд тогтмол үйлчлэх юм. Автобус өдөр бүр тогтмол цагтаа гарах бөгөөд  GPS –ийн хяналттай учраас хурдыг тогтмол хянадаг гэнэ. Сүүлийн үед иргэд албан ёсны зөвшөөрөлгүй хулгайн тээврээр зорчсоны улмаас  зам тээврийн осолд өртөх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг баталгаат тээврийн хэрэгслээр аюулгүй байдлаа ханган зорчихыг ББ-ОД компани уриалж байлаа.Билетийг хот хоорондын авто тээврийн товчоо болон онлайнаар захиалж болно. Та бүхэн баталгаат тээврээр ая тухтай үйлчлүүлээрэй. Тасалбар захиалах дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 9993-4116

Б.Ганаа

 

 



Мөрөн Эрдэнэтийн чиглэлд дунд оврын автобусаар үйлчилж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-24 00:54:03
    Gotov: Tegmeer de heden taxi ni daiwraa awah gd heden tsag hvleelgeed hetsvv bdg. Awtobusnuud ni yag l tsagtaa garch tsagtaa ochih bhaa bolj bna dewshil shvv