Он гарсаар 17 хүн хачигт халдвараар өвчилжээ
2020-07-22 23:35:03, 536

 Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 124 хүн хачигт халдварын эрсдэлд өртсөн гэдгийг аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тус иргэдийн шинжилгээг Зооноз өвчин судлалын үндэсний төвд явуулснаас 17 хүн халдвартай болох нь батлагдсан байна. Хөвсгөл аймгийн 22 сум нь хачгийн байгалийн голомттой хэмээн бүртгэгдсэнээс энэ жил Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Рашаант, Тариалан зэрэг сумуудад хамгийн их хачиг унасан гэнэ. Өнгөрсөн онд хачигт  халдвараар 32 хүн өвчилсөн бол энэ онд 19 тохиолдлоор буурсан ажээ. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлдэг байна.  Өөрөөр хэлбэл 4 дүгээр сараас эхлэн хачиг унаж эхэлдэг бөгөөд халдвар авсан хачиг хүнийг хазахад өвчин үүсгэгч нь хүний цусанд орж өвчний халдвар тархаадаг гэнэ. Хачигт хазуулсны дараа халуурах, толгой болон үе мөч өвдөх, арьсан дээр тууралт гарах, гар хөл бадайрах, булчирхай томрох шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй бөгөөд дээрх шинж тэмдэг хачигт хазуулснаас хойш 3-30 хоногийн дараа илэрдэг тохиолдол байдаг ажээ.

Б.Туяа 



Он гарсаар 17 хүн хачигт халдвараар өвчилжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0