Хүчтэй мөндөр орсны улмаас шороон далан сэтэрчээ
2020-06-19 19:44:09, 2217

Хөвсгөл аймгийн хэмжээнд өчигдөр болон өнөөдөр гэнэтийн хүчтэй аадар бороо орлоо. Өчигдөр орой орсон хүчтэй аадар мөндрийн улмаас Мөрөн сумын үерийн ус зайлуулах сувгийн шороон далан сэтэрсний улмаас 7 айлын хашаа, 2 гудамж усанд автсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан хамтран ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгосон байна. Цаашид гэнэтийн аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байлаа.

Б.Ганаа



Хүчтэй мөндөр орсны улмаас шороон далан сэтэрчээ