Бурхан багшийн их дүйчэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардууллаа
2020-06-05 23:37:20, 985

Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдээс Бурхан багшийн их дүйчэн өдөр  мэндэлсэн хүүхдүүд болон ээжүүдэд нь баяр хүргэн бэлэг гардууллаа. Өнөөдөр  14 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 4 охин мэндэлсэн эх үрсийн биеийн байдал сайн байлаа. Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдээс Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан “Энэрлээр нэгдэж эвээр бүтээе” аяныг өрнүүлж аянд 20 гаруй байгууллага аж ахуйн нэгж нэгдэж өнөөдөр мэндэлсэн хүүхдүүд болон ээжүүдэд гарын бэлэг гардууллаа. Тус аймгийн хэмжээнд жилд 2500 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг бөгөөд энэ жилийн хувьд төрөлт өмнөх оноос нэмэгдэж байгаа гэнэ. Он гарсаар 280 гаруй хүүхэд мэндэлжээ.

Б.Ганаа



Бурхан багшийн их дүйчэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардууллаа