ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хүссэн 44 төсөл иржээ
2020-06-01 23:33:51, 88

 Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 4 тэрбум 125,2 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төсөл ирсэн байна.

Төслүүдийн 23 нь Мөрөн сумаас 21 нь хөдөө орон нутгаас ирүүлжээ. Ирүүлсэн төслүүдийг журмын дагуу шалгаруулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгох гэнэ. Иргэдээс сүү, сүүн бүтээгдэхүүн, дотор мах дайвар бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнэ боловсруулах, зоорь хүлэмжийн аж ахуй, арьс шир боловсруулах, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сав баглаа боодол үйлдвэрлэх, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх гэсэн чиглэлийн төслүүд ирсэн гэдгийг ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Б.Ганаа

 

 

 



ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хүссэн 44 төсөл иржээ