Батзол компани “Улсын хошой аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа
2020-05-12 00:00:10, 550

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батзол ХХК “Улсын хошой аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа. Тус компани  1996 онд байгуулагдсан 1468 га эргэлтийн талбайтай бөгөөд сүүлийн 3 жилд 841-1014 га талбайд тариалалт хийж 890-1411 тн ургац хураан авч 11-20 цн ургац хураан авч байна. Техникийн шинэчлэлийг шат дараатай хийж байгаа бөгөөд нийтдээ 2,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус аж ахуйн нэгж нь 2019 онд 58,0 сая төгрөгийн хөрөнгөөр 705 га талбайг хашаалж сүрлэн хучлага үүсгэх хөрсний элэгдэлээс хамгаалах тэг технологид шилжих нөхцөл бололцоог хангах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх зорилгоор сэлгээнд тэжээлийн Хишигд-15 соортын ургамлыг тариалж байна.  Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2014 оноос хамтран ажиллаж Дархан-131, Дархан-160 сортуудыг амжилттай туршин тариалж үрийн шинэчлэлийг тогтмол хийж байна. Батзол ХХК нь татварт 4,5-12,5 сая төгрөг төлж 13 хүнийг ажлын байраар ханган ажилладаг амжилтаар “Улсын хошой аварга тариаланч хамт олон”-оор шалгарчээ.

Харин Тариалан сумын “Хөвсгөл дуулга” ХХК механикжуулагч Ч.Эрдэнэсан сүүлийн 3 жилд Т-150 трактороор 985-1150 га-ийн ажил,  FOTON LOVOL комбайнаар 450-780 га талбайн ургацыг хурааж 810-1020 тн ургац хураан авсан  амжилтаар “Улсын аварга тариаланч”-аар шалгарлаа. Тэрбээр  газар тариалангийн салбарт 29 жил ажиллаж байгаа ажээ.

Б.Туяа 


Батзол компани “Улсын хошой аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0