Б.Цогтгэрэл “Онц хилчин цол”-той цэргийн албаа хаажээ
2020-05-08 23:22:23, 3106

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Цогтгэрэл Увс аймгийн Хилийн дугаар ангид цэргийн албаа нэр төртэй хааж “Онц хилчин цол”-той халагдаж иржээ.

Тэрбээр цэргийн албанд сургалтын төвд байх үедээ Онц буудагч тэмдгээр, Давстын заставт үүрэг гүйцэтгэж байхдаа хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр морин уналгатай хил зөрчигч орж ирснийг саатуулж хил хамгаалах байгууллагын зорилтыг ханган биелүүлж Оны тэргүүний хилчин Дэд түрүүч цолоор шагнуулсан байна. Мөн халагдахын өмнө үе тэнгийн залуусаа манлайлан цэргийн албаа нэр төртэй хаасан учраас Монгол Улсын Онц хилчин ахлах түрүүч цолоор тус тус шагнуулжээ. Б.Цогтгэрэл “Цэргийн албыг өөрийн биеэр хааж байж эх орны үнэ цэн, цэргийн алба хаагчдын ажил, үүргийг маш сайн ойлгодог юм байна. Цэргийн алба миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдлээ. Насан туршийн бахархал, омогшил минь байна гэдэгт эргэлзэхгүй байна. Үеийн найзуудаа заавал цэргийн албаа хаагаарай гэдгийг уриалмаар байна" гэв.

Б.Ганаа



Б.Цогтгэрэл “Онц хилчин цол”-той цэргийн албаа хаажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-22 12:09:43
    1: Amjilt amjilt moroodoluinxoo toloo uragsgaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-15 23:31:46
    ?? ??? : Андаа. Амжилт2. Бас дахин амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-12 19:20:23
    ?????? : Үеийн олон з залуусдаа үлгэр жишээ болсон мундаг хүүд өндрөөс өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-10 21:47:58
    ??????????: мундаг хүүхэд шүү илүү их амжилтыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-09 12:18:38
    Зочин: Mundag zaluu amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-09 09:44:50
    93010857: Mundag xvv dee moroodol n bielej sain yvna a minii xvv amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-09 00:11:26
    Зочин: Mundag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-06-21 08:42:37
    Зочин: Az jargal hysye, saihan ger byl. zaluuchuud bna, iim l gegeeleg yav daa mongoliin zaluuchuud