Хөвсгөлийн 21 сум хуурайшилтын 4-р зэрэгт хүрчээ
2020-04-27 23:04:18, 748

Хөвсгөл аймгийн хэмжээнд хур орохгүй байгаа тул хуурайшилт нэмэгдсээр байна.

Өнөөдрийн байдлаар нийт 23 сум 1 тосгоноос  21 сум нь хуурайшилтын 4-р зэрэг  түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд хүрсэн байна гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адъяасүрэн мэдээллээ.

Ирэх сарын нэгний үед  тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд нөхцөл бүрдвэл экспедиц гаргаж үүлэнд нөлөөлөхөөр  бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ. Хуурайшилт их байгаа үед түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул ард иргэдийг болзошгүй гал түймэр, ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа.

Б.Туяа 

 



Хөвсгөлийн 21 сум хуурайшилтын 4-р зэрэгт хүрчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0