Жаргалант суманд 32000 гаруй малын сэг зэм устгажээ
2020-04-23 16:21:16, 535

 Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас Жаргалант суманд ажиллаж 32 мянга гаруй малын сэг зэм устгасан байна.

Монгол Улсын ерөнхий сайдын 01 албан даалгавар, Аймгийн засаг даргын А/122 ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд сэг зэм устгалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Жаргалант сумын хэмжээнд нийт 46.627 толгой мал хорогдсон аймгийн хэмжээнд хамгийн их малын хорогдолтой сум юм.

Жаргалант сумын Засаг даргын тамгын газар Мал эмнэлгийн газартай хамтран  1867 бод,  30617 бог,  45 нохой  нийт 32.529 сэг зэмийг шатааж, булаж устгажээ. Тус аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс  зорилгоор малын сэг зэм устгалын ажил үргэлжилж байна.

Б.Ганаа

 

 


Жаргалант суманд 32000 гаруй малын сэг зэм устгажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0