Нийт мал сүргийн 3,3 хувь нь хорогджээ
2020-04-17 10:32:32, 454

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 196 мянга гаруй буюу нийт мал сүргийн 3,3 хувь нь хорогджээ.

Малын хорогдол Жаргалант суманд хамгийн их байна. Тус суманд 46500, Галт суманд 42000 толгой мал хорогджээ.

Хорогдсон нийт малын  91,7 хувь нь Галт, Жаргалант, Цэцэрлэг, Төмөрбулаг, Их-Уул, Рашаант, Шинэ-Идэр, Цагаан-Уул зэрэг суманд байгаа гэнэ. Урин дулаан цаг ирсэн учраас аймгийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажлыг хийж байна.

Б.Ганаа



Нийт мал сүргийн 3,3 хувь нь хорогджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0