Төл бойжилт 90,1 хувьтай байна
2020-04-17 10:30:50, 531

Хөвсгөл аймагт 447 мянга гаруй эх мал төллөж   төл бойжилт 90,1 хувьтай байна.

Нийт төллөх  эх малын 23,2 хувь нь төллөсөн бөгөөд 403 мянга  гаруй төл бойжиж байна. Тус аймгийн хаваржилт хүндэрсэн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумын төллөсөн эх мал жилбэ муу төлөө цатгахгүй байгаа бол хаваржилт хэвийн байгаа хойд , зүүн сумдын эх мал шимтэй төллөж байгаа гэнэ.

Мөн аймгийн хэмжээнд 65,6 мянган хээлтэгч хээл хаясан дүн мэдээтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга мэдээлж байлаа.

Б.Ганаа



Төл бойжилт 90,1 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0