Хөвсгөлд ноолуур 55-60 мянган төгрөг байна
2020-04-06 22:29:20, 628

Хөвсгөл аймагт ноолуурын үнэ ханш нэг килограмм нь 55-60 мянган төгрөг байна. Одоогоор зарим сумын нутагт эр ямааг самнаж эхэлсэн байна. Гэвч иргэд ноолуурын үнэ нэмэгдэж 100,000 төгрөгт хүрнэ гэдэг мэдээлэл авсан учраас өгөхгүй байна гэдгийг ченжүүд хэлж байлаа. Нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн учраас малчид ноолуураа борлуулах гэж яарахгүй байгаа ажээ.

Б.Ганаа

 



Хөвсгөлд ноолуур 55-60 мянган төгрөг байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0